Манайд 20 гаруй угсаатны бүлэг бий. Үүнээс хамгийн их буюу 80 гаруй хувийг Халхууд эзэлдэг. Угсаатны бүлэг болгон нь өөрийн ёс заншил, соёлоороо ялгардаг. Тиймээс Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Н.Нарангэрэлтэй хамтран, монгол үндэстний дээлний онцлогийн талаар уншигчдадаа хүргэе.
Монголчуудын хэрэглэж байсан хувцсыг хадны сүг зураг, хүн чулуун хөшөө, археологийн олдвороос харж болно. Анх манай нутагт уур амьсгал дулаан байсан учраас хаз, хаадай, хаалт, нөмрөг, халхавч гэсэн хувцсыг түүхэндээ хэрэглэж байсан байдаг. Өөрөөр хэлбэл өвсөөр сүлжиж хийсэн, навчаар халхалсан хувц...