Нүд нь аниатай, амаа томоос том ангайн, аягатай хоолоо амныхаа хажуугаар асган суух охиныг Ану-Үжин гэдэг. Нүдний бүтэц дутуу төрсөн түүнийг эх нь хотын захад амьдрах эмээ дээр нь орхижээ. “Эмч домчоор явахад мөнгө хэрэгтэй  болохоор гэртээ л байдаг юм. Хороо хориндоо бүртгэлгүй учираас тусламж ч ирдэггүй. Тэтгэврийн хэдхэн цаас, хааяа эх нь идэж уух юм авчирна. Ингэж л бид хоёр голоо зогоож байна даа ” гэж түүний эмээ О.Бадам ярилаа.

Охиныг эхийнхээ хэвлийд байхад, эцэг нь хаяад явжээ. Тэрээр одоо 7 настай ч, эмээгийнхээ гараас гараагүй байна. “Анук миний охин цамцаа өмс д...

2010-04-01


Энгийн сургуультай адил шат, хана, жижүүр, хүүхэд, багш …гээд л бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт тааралдах хүүхдүүд нам гүмхэн бөгөөд хоорондоо гарны дохиогоор харилцана. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль билээ.

…нэгэн ангийг сонгон ороход, тохилог цэвэрхэн бөгөөд угаалтуур, ус буцалгагч хажууд нь аяга, бас ганц компьютэр харагдана. Бас сольсон хувцасаа торонд хийгээд өлгөчихсөн байна. Сурагчид нь П хэлбэрээр зассан ширээнд гурав гурваараа сууцгаана. Харин ганц хүүхэд сондгойрон багшийн урд талын ширээнд суух бөгөөд түүнийг ер сайжирдаггүй хүүхэд гэж багш нь ...

2010-04-01

    
Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо баримт зөрүүтэй байдаг

Дэлхийн хүн амын арав орчим хувь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Үүнээс 80 гаруй хувь нь ядуу буурай оронд амьдардаг бөгөөд хөгжлийн бэрхшээл болон ядуурлын хооронд нарийн уялдаа холбоо оршсоор байгаа юм. Тухайлбал хөгжиж буй оронд ажил эрхлэх насны тахир дутуу хүмүүсийн 80-90 хувь нь ажилгүй, үйлдвэржсэн оронд энэ тоо арай бага 50-70 хувийн хооронд хэлбэлздэг байна. Юнескогийн судалгаанаас харахад хөгжиж буй оронд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 90 хувь нь сургуульд сурдаггүй гэжээ. Тэдний боловс...

2009-11-29