2008-10-25
Гээгдэгсэд /нинжа/

  Монгол улсын  Үндсэн хуулийн 16р зүйлд Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрүүл мэндээ хамгаалуулах,сурч боловсрох ... гэх мэт хүний эрхийн талаар заасан байдаг. Гэтэл... Зарим хүмүүсийн, тэр тусам гар аргаар алт олборлож буй хүмүүсийн  дээрх дурьдсан эрх нь зөрчигдөж байна. Заамар Уянга суманд сууж буй нинжа нар монголоос жийгдсэн аятай, эрхээрээ тусгаарлагдан амьдарч байна. Бүр үхсэн болгон улсынхаа иргэний бүртгэлээс хассан байх юм. Намайг амьд байхад яагаад ингэж байгаа юм гэж асуухад нь худал ярь хэмээн гүтгэх нь цөөнгүй. Нинжа нарыг алт олоод хангалуун амьдардаг гэх нэгэн ч бий. Гэвч тэр алтыг олборлох гэж амь нас, үр хүүхдээ золиослодоггийг  хэн ч мэдрээгүй л байхгүй юу. Нинжа нар даварч байна, бүр байгууллагын талбайруу орж байна хэмээн ЗГ-аас хүч гарган хөөсөн. Эдний зовлон, амьдрах тэмцэлийг нь хэн ойлгохыг хүсдэггүй. Тэнд хүүхэд төрнө, өснө, ажиллана. Тэдний боловсрол эрүүл мэндэд нь анхаарч буй хэн ч алга аа. Бид ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ.

Бичсэн: amitaba | цаг: 11:07 | бодрол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax