2008-10-25
Хуванцар савны хор хөнөөл

        Бид мэдсэн мэдээгүй царайлж олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ ашигласаар багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь энэ савыг гадныхан зөвхөн химийн үйлдвэрт ашигладаг юм байна. 

Бүр зарим айлууд нь будагтай шохойтой савыг угаан усны сав болгон ашигладаг. Цэвэрлэсэн өөгүй харагдаж байгаа ч хүнд хороо аажим аажимаар шингээдэг байна.  Үүнийг нь мэдсэн ч мөнгө байхгүй учир аргаа барахдаа шохойтой бохир савыг угаан хэрэглэж байхавдээ хэмээн хариулах юм.

Зах дээр зарж буй ихэнхи хуванцар савнууд хортой. Хүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг байна. Хүнсний захаар зарж буй сүү, айраг, тараг бүгд л ийм саванд байдаг. Түүнээсээ хүнд цагаан идээгээ зарна. Олон нийтээрээ хэрэглээд байгаа болохоор хортойд нь санаа зовж буй үгүй.

Гэтэл эдгээр савнаас хүний эрүүл мэндэд хортой хар тугалга, химийн хорт бодисууд ялгардаг байна. Үүнээс чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог ... зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болдог. Бид Эрээнээс хортой хуванцар савнуудыг оруулж ирэн  өөрөө өөрсдийгөө хордуулж байна. Үүнд улсаас санаа зовсон шинж алга. Нүдэн балай, чих нь дүлий л байх юм.

Энэ мэтчилэн  чанаргүй, хамгийн муу, хортойг нь хэрэглэсээр байх юм бол хэзээ нэгэн цагт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь дамжиггүй.

Бичсэн: amitaba | цаг: 11:37 | бодрол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


зочин
хүмүүс мэдэхгүйгээсээ л. . .
Бичсэн: Зочин цаг: 11:59, 2011-06-26 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 21:17, 2009-12-18 | Холбоос | |


whew! cool гоё сонирхолтой бна
Бичсэн: Зочин цаг: 12:44, 2008-12-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax