2010-12-16
Леброн Жеймс "Спорт намайг хүнд амьдралаас гаргасан"

Алдарт сагсчин Леброн Жеймс өөрийн хувийн амьдралын тухай Ларри Кингтэй ярилцжээ. Үүнийг эх хэлнээ хөрвүүлэхийг оролдлоо.

-Та өссөн орчныхоо нөхцөл байдалд хэрхэн ханддаг байсан бэ?

-Бусад хүмүүсийн адил орчинд өссөн. Гэхдээ би үргэлж хаанаас ирсэн, ямар орчинд өссөн өө 10 минут тутамд санаж байдаг. Яагаад гэвэл би баян боллоо гээд үүнийг мартах учиргүй. Амьдралын хатууг өөрийн хүчээр тэмцэж, давж чадсан. Энэ маш том тэмцэл байсан. Спортын өндөрлөгт хүрч, олны дуртай сагсчин болж чадсандаа баярладаг.

-Бага байхдаа шилдэг сагсчин болно гэж мөрөөдөж байсан уу?

-Мөрөөддөг байсан. Гэхдээ миний өссөн орчин надаас өөр зүйлд санаа тавихыг шаарддаг байлаа. Бүтэшгүй мөрөөдлөөс илүү бодит орчноо мэдэрч амьдрах нь чухал байв. Би “Өөрийн жижиг байшингаа хараад, яаж гоё хаустай болох вэ” гэж л толгойгоо гашилгадаг байлаа. Өөрийн сонирхол, хоббигоос илүү өнөөдрийн бодит байдалд санаа тавьсан гэхүүдээ. Би таван настай байхдаа 14 настай хүүхэд шиг сэтгэдэг байлаа. Яагаад гэвэл би гэрийнхээ ганц эрэгтэй нь шүү дээ. Тиймээс би гэрийн эзэн шиг байх хэрэгтэй гэсэн бодол намайг зөв хүн болгосон.

-Та өөрийнхөө сагс тоглох чадварыг хөгжүүлэх тухай огт боддоггүй байсан гэж үү?

-Тэр үед надад мөрөөдөлдөө автаж хэвтэх, тэрний төлөө зүтгэх цаг байгаагүй. Гэвч би өнгөрсөн жилүүдэд өөрийгөө хэн гэдгээ дэлхийд таниулж чадсан даа баяртай байна.

-Хэзээ өөрийн сагс тоглох авьяас, чадвараа мэдсэн бэ?

-Би хотынхоо зүүн дүүргийн хөлбөмбөгийн багт тоглодог байсан. Гэхдээ тэнд зургаан улирал тоглосон л доо. Тэр үед надад сагсчин болох хүсэл төрсөн юм.

-Анх сагсанбөмбөг тоглосон үеэ дурсвал. Яагаад үүнд ийм дуртай болсон бэ?

-Би анх есөн настайдаа сагс тоглож үзсэн. Тэгээд дүүргийнхээ шигшээ багт орж, бүсийн тэмцээнд түрүүлсэн.  Мөн би шилдэг тоглогчоор шалгарч билээ. Үүний өмнө би хөлбөмбөгийн тэмцээнд орж, бас түрүүлсэн. Нэг жилийн дотор хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, хоёуланд нь түрүүлсэн нь надад их урам өгсөн юм. Үүнээс би спортод амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг олж авсан.

-Энэ нь танд авьяасаа хөгжүүлэх ёстойг баталсан байх?

-Тийм. Амьдралынхаа туршид шавхагдахааргүй тийм их урмыг авч чадсан. Үүнээс хойш би өөртөө итгэж, авьяасаа хөгжүүлэх талаар үргэлж бодох болсон.

-Ээж тань таныг 16 настайдаа төрүүлсэн. Мөн их олон ч газраар нүүдэлж амьдарсан гэдэг. Энэ үеэ эргэн дурсвал?

- Хэдий би нэг газар тогтвортой амьдраагүй ч аль болох сагс тоглохыг хичээдэг байлаа. Би үргэлж гэртээ ганцаараа байдаг байсан. Ээж минь мөнгө олохын тулд өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Өглөө бүр ганцаараа сэрнэ гэдэг аймшиг. Ээждээ санаа зовж, нойр хүрэхгүй. Ээж намайг хүний зэрэгт хүргэхийн тулд өөрийгөө золиосолсон юм.

-Танд өөр хэн нэгэн тусалсан уу?

-Дунд сургуулийн маань дасгалжуулагч намайг сайн дэмжсэн. Мөн ээжийн хоёр ах намайг ойлгож, дэмждэг байлаа.

-Та “Спортын одод” номондоо шөнийг ээждээ санаа зовж ганцаараа өнгөрөөж байсан тухай бичсэн. Та яг юунд айдаг байсан юм бэ?

-Тав, зургаан настайдаа ээжтэйгээ их нүүдэлдэг байсан. Тэгээд Акрон хотын хойд хэсэгт суурьших болсон. Шөнө бүр ганцаараа байна гэдэг миний хувьд их айдас байсан юм. Шөнөжин цагдаагийн машин болон буун дуу сонсоно гэдэг аймшиг. Ямар ч хүүхэд багадаа ийм орчинд өссөхийг хүсэхгүй шүү дээ. Бууны суманд ээж минь өртчих вий гэж санаа зовно. Ээж минь маргааш амьд ирээсэй гэж уйлдаг байлаа. Би буун дуунаас үнэхээр залхсан, үгээр хэлэхийн аргагүй аймар орчин байсан юм.

-Та аавынхаа тухай мэдэх үү?

-Үгүй.

-Түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэж үү?

-Хэзээ ч уулзаж байгаагүй ээ.

-Аав минь ямар хүн болоо гэж боддоггүй юм уу?

-Тэгэж бодож байгаагүй юм байна. Би багаасаа ээжтэйгээ хамт байсан учраас үүндээ дасчихаж. Миний хувьд аав гэсэн ойлголт байхгүй. Огт төсөөлөгдөхгүй байна.

-Тэгвэл ээжээсээ аавынхаа талаар асууж байсан уу?

-Үгүй. Яагаад гэвэл ээж миний бүх зүйл. Тэр аавыг орлож, ээжийн үүргээ ч сайн гүйцэтгэж чадсан. Надад бусдад байдаг зүйл байгаагүй ч ээжийнхээ намайг хайрлах сэтгэлээр бахархдаг. Тиймээс би хэзээ ч ээжээсээ аавыгаа асууж байгаагүй.

-Та ээжийгээ үнэхээр их хайрлах юм?

-Би түүний төлөө ирээдүйгээ босгосон. Ээж маань миний хорвоо дээрх ганц гэр бүл минь шүү дээ.

-Шөнөжин буун дуу хаддаг орчноос яаж явсан бэ?

-Ийм орчинд өссөн хүүхдүүд өөрийн мэдэлгүй муу зам руу хөл алддаг. Тэнд хар тамхи, хүн алах, буу хэрэглэх гээд бүхий л муу муухай зүйл байдаг. Ийм хүнд орчноос намайг спорт л гаргаж чадсан.

-Сагсан бөмбөгөөр хичээллэх нь таныг сайн зүйлд хүргэнэ гэж хэзээнээс бодож эхэлсэн бэ?

-Би дунд сургуульд байхдаа спортонд их дуртай байсан. Сургуулийнхаа сагсны багт орж, их ч олон тэмцээнд оролцсон доо. Тэр үед би сагсан бөмбөгт бүрэн автсан байсан.

-Та Клевленд Квалирс багийн шүтэн бишрэгч байсан уу?

-Үгүй ээ. Би Чикаго Булс, Майкл Жорданы улаан фен байлаа. Миний өрөөний хана түүний зургуудаар дүүрсэн байсан. Тэр намайг мөрөөдөлд минь хөтөлсөн хүн. Түүн шиг болохын тулд их хөдөлмөрлөсөн дөө .

-Алдарт сагсчин Майкл Жордантай анх уулзсан үеэ дурсвал?

-Чикаго Булсийнхэн “Хүүпс” зааланд бэлтгэлээ хийдэг байхад нь анх харж байсан юм байна.

-Та одоо хоёр хүүхэдтэй болсон. Аав болоход ямар байна?

-Үнэхээр гайхалтай. Би хоёр хүүтэй. Өдөр ирэх тусам хөвгүүд минь өсч, намайг аз жаргалд умбуулж байгаа.

-АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Би түүгээр бахархдаг.

-Цагаан ордонд очиж түүнтэй ярилцаж байсан уу?

-Тэнд хоёр удаа зочилж, түүнтэй ярилцаж байсан. Барак Обама үнэхээр гайхалтай ерөнхийлөгч. Улсынхаа ирээдүйд их зүйл хийж чадах хүн.

-Барак Обама сагс хэр тоглодог бол?

-Би түүнтэй сагс тоглож үзээгүй ээ. Ажиглаад байхад давгүй тоглох юм шиг санагддаг. Түүнтэй сагс тоглох хүсэл байгаа шүү.

-Тэгвэл дэлхийг байлдан дагуулж буй дуучин Лэди Гагагийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Лэди Гага гайхалтай уран бүтээлч. Түүний дуу, бүжиг, хувцаслалт олныг татаж чаддаг.

-Таны тоглолтийг үзэхээр ирвэл та Лэди Гагаг кино, эсвэл кофенд урих уу?

-Мэдээж. Яагаад болохгүй гэж.

-Сагс тоглохоо боливол та юу хийх вэ?

-Азтай нь би одоо ч гэсэн сагсан бөмбөг тоглосон хэвээр хэвээр байна. Ирээдүйг зөгнөж яримааргүй байна.  

Бичсэн: amitaba | цаг: 10:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


bayrlalaa
bayrlalaa
Бичсэн: amitaba цаг: 17:48, 2011-06-30 | Холбоос | |


зовлон их үзэх тусам хатууждагийн жишээ, сайхан ярилцлага оруулсан байна, хүүхэд залууст сургамжтай.
Миний хүү 6 настай бүх юм бэлэн зэлэн байх тусам л улам эрхлээд байх юм. заавал зовж байж ухаарна гэж байхгүй дээ.
Бичсэн: Зочин цаг: 21:29, 2011-06-22 | Холбоос | |


Гайхалтай сагсчин
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 17:51, 2011-01-04 | Холбоос | |


tasartsan zaluu
Бичсэн: Зэрэглээ цаг: 18:04, 2010-12-19 | Холбоос | |


bayrlalaa
lebron gaihaltai sagschin
sanal neg b
Бичсэн: amitaba цаг: 16:23, 2010-12-19 | Холбоос | |


wow. үнэхээр сайхан ярилцлага байнаа. Леброн Жеймс бол үнэхээр гайхамшиг шүү дэээ. Би түүгээр бахархдаг. Түүнийг би насан туршдаа Леброн Жорданг шүтдэг шиг шүтэх болно.
Бичсэн: Turbold цаг: 15:49, 2010-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax