...Хогийн цэг рүү машинууд хог хаяхаар явна. Харин зарим хүмүүс идэх хоолоо олохоор алхана. Өмхийрч, ялзарсан үнэр дунд ганц үмх махны төлөө хог түүнэ. Голын хүйтэн жаварт хацраа хайруулан түүнэ. Нус, нулимс нь гоожсон багачууд ээж, аав, ахыгаа даган хог ухна. “Ээжээ
энэ болох уу” гэж бээрсэн гараараа лаазыг авна. Тэд ийм тавиландаа эвлэрчихсэн. Өглөө ирэх
хогийн машиныг хүлээхдээ өдөр болгон ухдаг хогоо дахин ухна. “Бидэнд хэрэг болчих зүйл гарах болов уу” гэж дахин дахин малтана. Цэцэрлэг, сургуулийн насны 40 гаруй хүүхдүүд тэнд өдрийг өнгөрөөнө. Тэдний нүд мөнгө болох хоёрдогч түүх...
2012-11-26
Хайраа би ууж байна
Уйлж байна
Өвдөлтөөс биш
Чамайг санаад
Уйлж байна
Хайраа би үхэж байна
Өвчнөөс биш чамайг санаад...
Чамдаа үүрд хайртай
Тэнд очсон хойноо ч
Хайртай хэвээрээ
Чамдаа хайртай /Кунболат/


2012-07-31
Эмтрэх сэтгэлд минь
Ээж та үгүйлэгдэнэ
Эргэн тойронд хүүхэд бүр л
Элэг бүтэн байх юм
        Гэтэл би
        Гэгэлзэн ганцаараа
        Гэрэлтэх орчлонд
        Намайг гийх
        Нар нь алга...

2009-12-09

                                                                                                                                                            2008.06.10                  13:30

                 Би өнөөдөр яагаад гунигласнаа үл ойлгоно. Өнөөдөр намайг гэрэлтүүлсэн зүйл минь Г.Аюурзаны Илбэ зэрэглээ роман байлаа. Тэр чигээрээ амьдрал. Миний амьдрал ч юм шиг. Амьдралын мөн чанар... Сэтгэлийн гүн дэхь нууцхан гуниг минь хэдэн сар жил л намайг зовоолоо.  Яг юунд тэгтлээ их шаналдагаа би өөрөө ч мэдэхгүй. Амьдрах итгэлээ алдсан ч юм шиг.  Гэвч Миний энэ бодол ч гэсэн миний амьдралын нэ...

2008-10-29

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70%-г хятадаас оруулж ирдэг. Тэгэхдээ хамгийн хямд чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг монголчууддаа худалдаалдаг. Гаднаас оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд ихэвчлэн орлуулагч эдээр хийгдсэн байдаг байна. Энэ нь  яав ч жинхэнэ эдийг гүйцэхгүй бас дээр химийн бодис ихтэй. 

Дэлхий дээр 400000000 химийн бодис байгаа бөгөөд үүнээс сая орчмыг нь бид ямар нэгэн бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэдэг. Эдгэээрээс 10000 орчим нь хүнд хохирол учруулдаг хорт бодисууд юм. Бидний хэрэглэж буй зүйлд ямар ямар хорт бодис байдгийг сайн мэдэхгүйгээс л бид өнгөнд нь хууртан, өө...

2008-10-25

        Бид мэдсэн мэдээгүй царайлж олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ ашигласаар багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь энэ савыг гадныхан зөвхөн химийн үйлдвэрт ашигладаг юм байна. 

Бүр зарим айлууд нь будагтай шохойтой савыг угаан усны сав болгон ашигладаг. Цэвэрлэсэн өөгүй харагдаж байгаа ч хүнд хороо аажим аажимаар шингээдэг байна.  Үүнийг нь мэдсэн ч мөнгө байхгүй учир аргаа барахдаа шохойтой бохир савыг угаан хэрэглэж байхавдээ хэмээн хариулах юм.

Зах дээр зарж буй ихэнхи хуванцар савнууд хортой. Хүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг байна. Хүнсний захаар зарж буй сүү, айраг, тараг ...

2008-10-25

  Монгол улсын  Үндсэн хуулийн 16р зүйлд Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрүүл мэндээ хамгаалуулах,сурч боловсрох ... гэх мэт хүний эрхийн талаар заасан байдаг. Гэтэл... Зарим хүмүүсийн, тэр тусам гар аргаар алт олборлож буй хүмүүсийн  дээрх дурьдсан эрх нь зөрчигдөж байна. Заамар Уянга суманд сууж буй нинжа нар монголоос жийгдсэн аятай, эрхээрээ тусгаарлагдан амьдарч байна. Бүр үхсэн болгон улсынхаа иргэний бүртгэлээс хассан байх юм. Намайг амьд байхад яагаад ингэж байгаа юм гэж асуухад нь худал ярь хэмээн гүтгэх нь цөөнгүй. Нинжа нарыг алт олоод хангалуун амьдардаг гэх нэгэн ч бий. Гэ...

2008-10-25