...Олон мянган асрамжийн төвөөс

Ганц л хаяг намайг авах юм даа

Зүүдэнд ирдэг сайхан ээж минь

Зуны цагтаа хаягаас аваач дээ... гэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн хүүхдүүд дуулах аж. Тэд гэрийнхнийгээ ирээд авах болов уу гэж харна. Зарим нь “ирэхгүй дээ ирэхгүй. Биднийг хаясан” гэж ярих нь ч бий. Ингээд тус төвд олон удаа ирсэн, өөрийгөө Хавираа гэх 15 настай хүүтэй ярилцлаа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх ам бүл долуулаа. Гурван ах, хоёр эгч, ээжтэйгээ амьдардаг.  Би айлын бага.

-Гэрийнхэн нь юу хийдэг вэ?

-Гэрт очоогүй удсан болохоор сайн мэдэхгүй б...

2012-12-16
Утас дугарлаа. “Хурдан гэртээ ир. Ажлаа хийхгүй хотод юу хийгээд байгаа юм” гэж утсаар ярих гурван настай охиныхоо дууг сонсоод нулимс унагав. Гэсэн ч хоолойгоо засан байж “Удахгүй очно оо” гээд утсаа салгалаа. Тэрбээр хөхний хорт хавдраар өвчилсөн учраас эмчлүүлэхээр ирсэн нь энэ. Харин түүний охин жаахан болохоор учир мэдэхгүй. Эмэгтэй ийм маягаар охинтойгоо утсаар ярьсаар бараг жил орчим болжээ. Өдөр бүр ярихдаа “Ээж нь удахгүй очно” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгана. А.Дашханд одоо 28 настай. Гэвч ажиллаж, хөдөлмөрлөх залуу насандаа хорт хавдраас болоод ор сахихаа...
2012-12-13

Би бэлэг авна, би бэлэг авна гэж ганц хоёр үг хэлэн хаалга манан суух хүүг “даарчихна өрөө рүүгээ ор” гэж сувилагч нь аргадна. Хүү гараа сунгаж, ойр ойрхон алхан, хана түшин цааш явлаа. Цаад талын өрөөнд 20-иод хүүхдийг суулгажээ. Тэдний зарим нь саажилт, хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой аж. Тэнд гар нь татаж, нэлээд турсан, эсвэл босож чадахгүй хэвтэрт орсон, зарим нь үе үе орилж, толгойгоо санжигнуулан суух хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдэд Хүүхдийн Төлөө Газар, МУЗН, “Говь гео” ХХК хамтран бэлэг өгсөн юм. Санта эмгэн бэлгээ өгөхөд, уутыг нь цоолж, цаастай чихэр амруугаа хийнэ. Энэ бол Сэтгэц...

2011-01-18


“Алтан-Өлгий” оршуулгын газрын хашаанд хэд хэдэн хүүхдүүд хөөцөлдөн тоглож байлаа. Хамаг хөлс нь гарчихсан. Хөвгүүд охид руугаа чулуу шидэж, нөгөөдүүл нь зугтах юм. Юу хийж байгааг нь тодруулахад нэг шар банди “Бид нар сургуульд явдаггүй юм аа. Энэд цагаа өнгөрөөж л байна” гэлээ. 10 орчим настай н.Энэрэл охиноос зарим зүйлийг тодрууллаа.

-Оршуулгын газар тоглохоосоо айхгүй байна уу?

-Юунаас айна гэж

-Сүнс, муу энергитэй газар тоглоход эвгүй биш үү?

-Үгүй. Энд сүнс байдаггүй юм. Таны сүүдэр чинь л сүнс шүү дээ. Бид дасчихсан.

-Гэр чинь хаана байдаг юм. Харих болоогүй юу?

-Тийшээ ( баруун зүгийг заа...

2010-12-16

АНУ 600 тэрбум ам.доллар хэвлэж, Сангийн яамны бонд худалдан авах гэж байна. Энэ нь олон улсын түвшинд эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Сенатын танхим батлах хандлагатай байна. Хэрэв 600 тэрбум ам.долларыг гүйлгээнд гаргавал дэлхийн болон монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгээс тодрууллаа.

-АНУ 600 тэрбум ам.долларыг гүйлгээнд гаргах гэж байна. Энэ нь дэлхийн болон монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-600 тэрбум ам.доллар хэвлэнэ гэдэг нь бөөн луйвар. Гэхдээ цаас хэвлээд бараа авна гэдэг гайхамшигтай бизнес. Үүнээс болж ам.долларын ханш унах нээ. Чам...

2010-11-10

Нэгэн хүү цонхон талын ширээнд сууж, хуруугаараа барель үсгээ тэмтчин багшийнхаа хэлсэн өгүүлбэрийг бичнэ.  “Сайн уу” гэж мэндлэхэд “Good afternoon” хэмээн инээмсэглэн хариулах хүүг Б.Дашням гэдэг. Тэрбээр “Би энэ жилээс англи хэл сурч байгаа. What is your name?” гэж миний нэрийг асуулаа. Төрөлхийн 00 хараатай төрсөн түүнийг зургаан настайд нь харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд явуулжээ. Тэрбээр одоо тус сургуулийн V ангид суралцдаг. Б.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургуульд сурах ямар байна?

-Гоё. Надад их таалагдаж байгаа. Анх энэ сургуульд орж ирэхдээ нэг их ярьдаггүй бай...

2010-11-04

Өрөөний хаалгаа томоос том онгойлгожээ. Цонхон талын ширээнд хүүхдүүд сууж, зарим нь юм бичих гэж шамдана. Даам тоглох нэгэн ч байсан юм. Сахилгагүй хэд нь бие биерүүгээ балаа шидэж байлаа. Багш нь болохгүй гэж өчнөөн учирлавч хүүхдүүд болих шинж алга аа. Эд нар бол Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн II ангийн хүүхдүүд. Тэд дотуур байрандаа гэрийн даалгавараа хийхээр зурагтны өрөөнд цуглажээ. Тэдэнд хичээлийн хэрэгслийн нэрийг бичих даалгавар өгсөн байна. Хүмүүжүүлэгч нь ном, дэвтэр, бал, харандааны зургийг харуулж, гараараа дохин бичүүлж байлаа. Гэрийн даалгавараа хийч...

2010-09-29

                                          Жирийн хүүхдүүдээс ч илүү сурах эрмэлзлэл тэдэнд бий 

 

     Энгийн сургуультай адил шат, хана, толь, жижүүр ... гээд л бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт  тааралдах хүүхдүүд нам гүмхэн бөгөөд хоорондоо дохиогоор харилцана. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль билээ.

БСШУ-ы харьяа 29-р сургууль нь 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд амьдардаг сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль юм. ХБИ-д зориулсан нийт 6-н тусгай сургууль байдаг. Үүнээс 2-нь л улсын хэмжээнд  үйл ажиллагаа ...

2008-12-03

Бухенвальдаас хиисэн сурвалжлага

                                                                                         

Хүмүүсиин цогцсыг гуалин мод шиг хоёр эгнээ болгон хураажээ. Тэдгээр цогцоснууд яс арьс болж, хувхаи цаисан харагдана. Зарим цогцсыг хүн харахын аргагүи болтол зэрэмдэглэжээ…

Хоёроос бусад хүнии цогцос нүцгэн баив. Цогцоснуудын тоог гаргахыг би баидгаараа хичээснии эцэст, хоёр эгнээ болгон цэмциитэл хураасан 500 гаруи насанд хүрсэн эрэгтэи хүн, хөвгүүдиин цогцос баигааг мэдсэн юм…

Өнгөрсөн 12 жилиин хугацаанд энд хичнээн аавын хөвгүүд, охид амь үрэгдсэнииг зөвхөн бурх...

2008-12-01

            Цайз захын талбайд цэнхэр өнгөтэй, давхар эсвэл дан кабинтай ачааны 20 оод машин ачаа хүлээн зогсоно. Цас орчихсон энд тэндгүй хөхөрсөн улайрсан хүмүүс холхилдоно. Харин ачаа зөөлгөх хүмүүс бараг л харагдахгүй . Тэгэхэд ачааны машины жолооч нар нүдээ ширгэтэл хажуугаар өнгөрөх хүмүүсийг харж байлаа.

            Зогсоолын атаман маягтай жижигхэн, урагдсан хувцастай халамцуу залуу машин болгон дээр очиж мөнгө нэхэх юм. Мөнгөгүй гэвэл дугуй шилийг чинь хагална шүү гэж сүрдүүлнэ.

Жолооч нарын зарим нь олсон хэдэн төгрөгөө урвайж, ярвайн өгнө. Бусад нь мөнгө байхгүй гэж нүүр нүдгүй цу...

2008-10-23